Монгол улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Тариалан суманд Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийг байгуулах шийдвэр гарч, бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2016 оны 5-р сарын 26-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ангийн захирагчаар ахмад П.Энх-Отгон томилогдон ажиллаж байна.

Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги нь ангийн захирагч, салааны захирагч, механик-жолооч, нярав- амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, шуурхай удирдлагын оператор, гал унтраах автомашины жолооч, аврагч гал сөнөөгч нар 4 ээлжээр 24 цагаар жижүүрлэн Тариалан сумын ард иргэдийг гал түймэр, гамшиг ослын аюулаас авран хамгаалах  үүрэг гүйцэтгэж байна.