Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар нь 2 салбар, 5 анги, 1 тасагтай үйл ажилагаагаа явуулж байна. Газрын даргаар хурандаа Ё.Пүрэвсүрэн

  1. Газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа О.Ганбат
  2. Эрэн хайх, аврах салбарын дарга хошууч Н.Мягмарсүрэн
  3. Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн захирагч хошууч Ж.Нацагдорж
  4. Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч С.Анхбаяр (Хөвсгөл Тариалан сум)
  5. Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч Ц.Саруулсайхан (Хөвсгөл Хатгал тосгон )
  6. Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч Г.Жанчивдорж (Хөвсгөл Цагаан-Уул сум)
  7. Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч М.Тэмүүлэн (Хөвсгөл Галт сум)
  8. Улсын нөөцийн салбарын дарга, дэслэгч Д.Түвшинтөгс нар даргалан үйл ажиллагаа явуулж байна.

Онцгой байдлын газар нь 1999, 2001 онд ГТТБ-ын тэргүүний хамт олноор шалгарч, 2012, 2013 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар сум, байгууллагуудын оны  ажлыг дүгнэхэд Онцгой байдлын хэлтэс “ШИЛДЭГ АГЕНТЛАГ”-аар 2 дахь удаагаа шалгарч, шилжин явах туг, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагнагдаж байв.

        Онцгой байдлын ерөнхий газарт ажлаа дүгнүүлэн ОБАЭБ-ын 2014, 2018 оны “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор шалгарч байсан. 2019 онд  Онцгой байдлын байгууллагуудаас Шилдэг 8 байгууллагын нэгээр шалгарсан. Мөн хойд бүсдээ тэргүүн байр эзэлсэн. Онцгой байдлын газрын алба хаагчдаас Төрийн дээд одон медалиар 100 гаруй алба хаагч шагнагдсан ба  Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан 1, Цэргийн гавьяаны одонтой 1 албан хаагч, Цэргийн хүндэт медалиар 5 алба хаагч, Шудрага журам медалиар 6 алба хаагч, Монгол Улсын Шадар Сайдын шагнал “Онц гал сөнөөгч” тэмдгээр 1 алба хаагч, ОБЕГ-ын  шагналаар 7 алба хаагч, БХЯ-ны шагналаар 1, аймгийн ЗД-ын Жуух бичгээр 2 алба хаагч, ЗДТГ-ын Баярын бичгээр 1 алба хаагч, аймгийн “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 1 алба хаагч шагнагдсан.