БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

 Хөвсгөл аймагт анх 1934 онд Хатгал хотод Ноос угаах үйлдвэрийн ГАЛ ЭСЭРГҮҮЦЭХ ГЭРЭЭТ  ХАРУУЛЫН ХЭСЭГ 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв. Түүнээс хойш 1955-1959 онд аймгуудын хэмжээнд анхны цэрэгжүүлсэн гал команд Хатгал хотын Дамжлага баазын дэргэд  24 хүний бүрэлдэхүүнтэй  ГЭРЭЭТ ГАЛ КОМАНД ажиллаж байгаад, 1959-1969 оныг хүртэл Дамжлага баазын “ХАМГААЛАХ ТАСАГ” нэртэйгээр энгийнээр үүрэг гүйцэтгэж байв.

1. 1969 оны долдугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Мөрөн, Хатгал хотуудад 17-24 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй цэрэгжүүлсэн ГАЛ КОМАНД-ыг байгуулав. Хатгал тосгоны Гал командын даргаа ахмад Б.Чойжилжав, Мөрөн сумын Гал командын даргаар  ахмад Х.Жанчив томилогдон ажиллаж байв.

2. 1991 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэх газрын бүрэлдэхүүнээс гарч бие даасан ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ АЛБА болж өргөжсөн ба даргаар нь дэд хурандаа П.Дамдинпүрэв

3. 1997-2004 онд ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС болж зохион байгуулагдав. Даргаар дэд хурандаа С.Даваасүрэн

4. Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсанаар, Хөвсгөл аймагт Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах салбар, Улсын нөөцийн салбарыг нэгтгэн ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБ-ыг байгуулав.  2004-2005 онд хурандаа Д.Уламбаяр

5. Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилснөөр Хөвсгөл аймгийн ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС гэх болсон. 2005-2008 онд шадар ахмад Ё.Пүрэвсүрэн, 2008-2015 онд хурандаа С.Даваасүрэн

6. Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР болгон зохион байгуулсан. 2015 оны 7-р сараас хурандаа Г.Нэргүй, 2017 оны 11 сараас хурандаа Ё.Пүрэвсүрэн томилогдон ажиллаж байна.