Хөвсгөл аймагт анх 1934 онд Хатгал хотод Ноос угаах үйлдвэрийн гал эсэргүүцэх гэрээт  харуулын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын үндсэн бүтцийн нэг болох Гал унтраах, аврах 46 дугаар анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1969 оны 7 дугаар сарын 16-нд Хатгал хотын Гал команд нэртэйгээр 17 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, Гал командын даргаар Б.Чойжилжав томилогдож байв.

2001 онд Хатгал тосгоны хүн ам нүүдэллэн шилжиж, орон нутаг эзгүйрсэнтэй холбоотойгоор Хатгал тосгоны Гал унтраах 46 дугаар ангийг татан буулгах шийдвэр гарч байв.

                 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги байгуулахаар шийдвэр гарсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ангийн захирагчаар ахлах дэслэгч Ц.Саруулсайхан томилогдон ажиллаж байна. Гал түймэр унтраах, аврах 69 дугаар анги нь ангийн захирагч, салааны захирагч, механик жолооч, нярав амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, шуурхай удирдлагын оператор, гал унтраах автомашины жолооч, аврагч гал сөнөөгч нар жижүүрлэн Хатгал тосгоны ард иргэдийг гал түймэр, гамшиг ослын аюулаас авран хамгаалах  үүрэг гүйцэтгэж байна.