2018 оны 114 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги байгуулахаар шийдвэр гарсаны дагуу Онцгой байдлын  ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны Б/393 дугаар тушаалаар албан хаагчид томилогдон ангийн захирагчаар ахлах дэслэгч Г.Жанчивдорж ажиллаж байна. Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги нь ангийн захирагч, салааны захирагч, нярав амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, шуурхай удирдлагын оператор, гал унтраах автомашины жолооч, аврагч гал сөнөөгч нар жижүүрлэн Цагаан-Уул сумын  ард иргэдийг гал түймэр, гамшиг ослын аюулаас авран хамгаалах  үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байна.