Хөвсгөл нууранд живсэн автомашиныг гаргав.

2.png

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “ Доод булан ” гэдэг газар Хөвсгөл нууранд иргэн Б-гийн “Лексус-470” загварын суудлын автомашин живсэн улмаас автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 09-р сарын 30-ны өдрийн А/62 дугаар тушаалын дагуу Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, хоёр автомашинтай тус өдрийн 16:45 цагаас 19:37 цаг хүртэл ажиллаж 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийн, автомашиныг ган таталгаар холбон Катераар чирж нуурын эргээс 200 метрийн зайд авчирж 2019 оны 10-р сарын 01-ний өдөр усанд живсэн автомашиныг нуурын эрэг дээр гарган иргэн Б-д хүлээлгэн өгсөн. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top