ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

IMG_0035-2.jpg

 Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Цэцэрлэг  сумдад зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад С.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Улаан загалмай хороо зооноз судлалын төв хамтран 2019 оны 10 дугаар сарын 08-наас 9 ны хооронд  амжиллтай зохион байгууллаа.

Үүнд Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн 24, мэргэжлийн ангийн 66 алба хаагчдыг 07:00 цагт  серина дохиогоор дуудаж бэлэн байдлыг шалган сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр сургуулийг эхлүүллээ.  
Эдгээрээс онцлон хэлхэд шөнийн нөхцөлд нүүлгэн шилжүүлэлтийг хийж үзлээ. Мэргэжлийн анги, байгууллага, иргэд техник хэрэгсэлтэйгээ бэлэн ирж, сургууль цэцэрлэг хээрийн нөхцөлд сургалтын үйл ажиллагааг таслахгүй явуулж ЗДТГ төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай зохион байгуулж, Соёлын төв иргэдийг тайвшруулах, тайтгаруулах сэтгэл санааг дэмжих чиг үүргээ сайн сурталчилсан, худалдаа үйлчилгээ очсон үйлчилж байгаа нь өвөрмөц харагдаж байлаа.
scroll to top