ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ УГТАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_0046-1.jpg

Уламжлалын дагуу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдөр-”ийг тэмдэглэв.

“Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдөр”-өөр Мөрөн сум дахь Онцгой байдлын газар “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг Засаг ДаргынТамгын Газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага   Хөвсгөл телевиз Мөрөн сумын Гурван эрдэнэ сургууль багш ажилчидтай хамтран Гурван эрдэнэ сургуулийн спорт зааланд болон талбайд зохион байгуулав.

Өдөрлөгөөр: “Төгс бүтээцгээе” уриан дор Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд “Гамшигт  тэсвэртэй дэд бүтэц” сэдвээр гар зургийн уралдаан зохион байгуулж 1-4-р байрыг шалгарууллаа.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид ард иргэдэд техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлүүдийг задгай талбайд дэлгэж танилцууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд: нийт 350 иргэд хамрагдаж, болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, мэдээлэл авч гарын авлага, ном товхимолоор хангагдсан.

scroll to top