АНХААРУУЛАХ МЭДЭЭ

.jpg

Энэ сарын 11 дүгээр сарын 16-нд нийт нутгаар цас орно. 12-14 метр,хүрч ширүүсэн  цасан  болон шороон шуурга шуурч, нийт нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд ард иргэд: Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр ямар арга хэмжээ авах вэ?
-Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх
–Гэр, орон байрнаасаа гарахгүй байх
Гал түймрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах
-Аль болох даарахгүй байх, илчлэг сайтай хоол унд хэрэглэх
-Аян замд гарахаас зайлсхийх
-Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх

-Ойр дотнынхондоо мэдээлэх
-Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа/-д мэдээлэх, бусдад хүргэх
-Зөвлөмж:
-Зузаан, хүнд хувцас өмсөх нь хүйтэнд дулааныг сайн хадгалдаггүй. Зузаан хувцасласнаас хөлөрч, хөлсөндөө жиндэн улмаар жиндэх аюултай. Иймээс хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.
—Гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, юүдэнтэй байх нь тохиромжтой.
Хүний биеийн дулаан толгойгоороо их алдагддаг тул малгай өмсөх хэрэгтэй.
Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах нь зүйтэй.
-Зайлшгүй гарах тохиолдолд хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх
–Төөрч, осгохоос болгоомжлох
Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх
-Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэдээллийн хэрэгслийг ашиглан шуурхай, цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэх.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7038101, 70382750, Тариалан сум дахь утас 70386057 Хатгал сум 98159101 Цагаан уул сум дах 92196673  Онцгой байдлын газар, дугаарын утсанд мэдэгдэх. 

ХӨВСГӨЛ УЦУОШТӨВ.

scroll to top