ӨНДРӨӨС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

received_900653857061361.jpeg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндрөөс аврах ажиллагааны дадлага  сургуулилтыг Онцгой байдлын газрын сургалтын талбайд зохион байгууллаа.

2020 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн 13 цаг 00 минутанд Эрэн хайх, аврах салбарын даргын тушаалаар салбарын алба хаагчдыг “ЯЦ” дохиогоор ажиллаж бэлэн байдлыг шалган хувийн болон албаны багаж хэрэгсэлд үзлэг хийв. Үүний дараа Эрэн хайх, аврах салбарын захирагч хошууч Н.Мягмарсүрэн дадлага сургуулийн талаар үүрэг даалгавар өгч сургалтыг эхлүүллээ.

Тус сургалтанд Эрэн хайх, аврах салбарын нийт 13 алба хаагч хамрагдаж өндрөөс аврах ажиллагааны болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх багаж хэрэгсэлтэйгээр цамхагын 4 давхараас аврах багаж хэрэгсэл ашиглан өндрөөс буух дадлага сургуулийг аврагчид ганцаарчилсан төрлөөр 3-4 удаа, хосоороо 2-3 удаа ээлж дараалан гүйцэтгэж, 30 метрийн зайтай автомашин байрлуулан цамхагын 3-р давхараас аврах олсоор канал татан торхон дамнуургаар нэрвэгдэгчийг буулгах мөн нэрвэгдэгчийг зөөвөрлөх, цамхагын 2-р давхарын хамгаалалтын бэхэлгээнээс аврах олсоор өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслээр авирч гарах, буух зэрэг дадлага сургуулийг аврагч бүр ээлж дараалан гүйцэтгэсэн. Бэртэж гэмтсэн нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн хөл, гарын хэсэгт  нь чиг тавьж боох зэрэг дадлага сургуулийг аврагчид хийж гүйцэтгэж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажилласан.

Дадлага сургуулилтын үеэр тус албанд шинээр орсон албан хаагчдад багаж хэрэгсэл дээр бие даан болон багаар ажиллах дадлага олгосон үр дүнтэй сургалт болсон байна.

scroll to top