Асаасан шүдэнз болгон аюул дагуулах эрсдэлтэй

unnamed.jpg

Иргэдээс илүү их сэрэмж шаарддаг хуурайшилтын улирал эхэллээ. Иргэд асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмаа бүрэн унтраадаггүй. Мөн санамсар болгоомжгүй байдлаасаа үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийгөө болон бусдыг хэдэн саяын эд хөрөнгөөр хохироож  байна. Цаашлаад ногоон бүс, талбай галд өртөх эрсдэл дагуулж байна.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх хэрэгтэй. Иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top