АЛБА ХААГЧИД ХАЧИГТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАРИЛГАД ХАМРАГДЛАА

92467357_899351510488300_4779925110091939840_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуянгийн өгсөн үүргийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас ЗӨСТ-тэй хамтран Онцгой байдлын газрын алба хаагчдыг хачигт халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулах тарилгад хамрууллаа. Тарилгыг Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч дэд ахлагч Б.Ундармаа, эмнэлгийн зааварлагч ахлах ахлагч Д.Отгонбаяр, ЗӨСТ-ийн халдвар судлаач эмч Б.Урангэрэл, дархлаажуулалтын сувилагч Д.Ундармаа нар хийлээ.

Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаажуулах тарилгад Онцгой байдлын газрын нийт 132 алба хаагч хамрагдсан бөгөөд үүнээс шинэ тунд 16 алба хаагч, жилийн давтамжтай тунд 59 алба хаагч, 3 жилийн давтамжтай тунд 57 алба хаагч нарт нийт 132 тун тарилга хийгдлээ.

scroll to top