БОЛГООМЖ, АНХААРАЛ ХААНА Ч ИЛҮҮДЭХГҮЙ

images.jpg

ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД: 2020.08.16-НД НИЙТ, 08.17-НД ИХЭНХ НУТГААР УСАРХАГ БОРОО ОРОХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ҮЕР УС, АЯНГА ЦАХИЛГААНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.

АРД ИРГЭДИЙГ ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

1. Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх

2. Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих

  3. Малчид, төв суурин газрын оршин суугчид Үерийн аюултай бүс нутгаас нүүх

  4. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх

  5. Бороо хур ихтэй, үертэй үед аялал зугаалга, загасанд явах зэргийг хойшлуулах

  6.Телевиз, радио, цахим орчноос тогтмол мэдээлэл авч байх

  7.Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхт хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг зөвлөж байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОЙРЫН 5 ӨДРИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ:

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top