ХОРХОЙТСОН БААВГАЙН УЛ МӨР АЖИГЛАГДАЖ БАЙНА.

download.jpg

Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт “ХОРХОЙТСОН БААВГАЙН” ул мөр ажиглагдаж байгаа талаар Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Ойрын жилүүдэд баавгай төв суурин газарт ойртож ирэх, малчин айлын гэр хотонд халдах, тэр байтугай хүний аминд хүрсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Баавгайн идэш тэжээл нь ховордсоноос болж ийнхүү хөвчөөс тал хээр рүү бууж ирж, хүн, малд халдах тохиолдол гардаг байна. Иймд ард иргэд аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Баавгай нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Тийм атлаа дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээл хольж иддэг онцлогтой. Сүүлийн жилүүдэд самар, жимс ховордсоноос хоол тэжээлийн дутагдалд орж өлсгөлөн баавгай тал хээр рүү гарах тохиолдол гарч байна.

scroll to top