ГҮНИЙ УСНЫ ШУМБАЛТЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1599099034693.jpeg

Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний А/71 дүгээр тушаалаар 2020 оны 08 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 28-ныг хүртэл 3 хоногийн хугацаатай Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл нууранд усны гүнд шумбах дадлага сургуулилтыг зохион байгууллаа.

Сургалтад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн, ГТУА-46 дугаар ангиас 2 алба хаагч,  ГТУА-69 дүгээр ангиас 6 алба хаагч, ГТУА-73 дугаар ангиас 2 алба хаагчид оролцлоо.

Сургалтад оролцсон алба хаагчид:

  • Хөвсгөл аймагт тохиолддог усны холбогдолтой осол, ослын голомтонд хэрхэн аврах ажиллагаа явуулдаг талаар лекц хичээл
  • Монгол улсад ашиглагдаж байгаа аврах ажиллагааны багаж хэрэгсэл, түүний тактик техникийн өгөгдөхүүн, аюулгүй ажиллуулах зааварчилгаатай танилцах лекц хичээл
  • Усны аврах ажиллагааны талаар онолын лекц хичээл
  • Усны аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, нэрвэгдэгсэдийг зөөвөрлөх дадлага
  • Усны мандалд сэлэх,  усанд живсэн хүнийг аврах сэлэлтийн дадлага
  • 5-15 метрийн гүнд шумбах, гүнээс аюулгүй байдлаа бүрэн хангаж гарах дадлага
  • Усны гүнд живсэн обьектыг илрүүлэх, уг обьектод аюулгүй байдлаа хангаж аврах ажиллагааг явуулах дадлага сургалт зэрэг дадлага сургуулилтанд хамрагдлаа.

scroll to top