КОРОНАВИРУСТ ХАЛДВАР “КОВИД-19”-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ОРОН НУТГИЙН ШУУРХАЙ ШТАБ, ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

120710316_1155951448180081_6528969613829238344_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабд зөвлөгөө өгөх, шуурхай хариу арга хэмжээний багийн томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах зорилгоор Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулах ба аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, шуурхай штабын 130 албан хаагч хамрагдаж байна.

scroll to top