“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

IMG_1020.jpg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг Чингүнжавын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр аймгийн Засаг дарга Л.Ганболд, Онцгой байдлын газрын удирдах бүрэлдэхүүн нээлт хийж, ОБЕГ-аас олгосон үндсэн албаны болон шуурхай албаны автомашиныг Тариалан сум дахь ГТУА 46 дугаар анги, Хатгал тосгон дахь ГТУА 69 дүгээр анги, Цагаан-Уул сум дахь ГТУА 73 дугаар анги, Галт сум дахь ГТУА 76 дугаар ангиудын захирагч болон сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.

Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбарын албанд ашиглагддаг автомашин, багаж техник хэрэгслүүдийг дэлгэж, Урьдчилан сэргийлэх тасгаас иргэдэд ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт авахдаа холбоотой зөвлөгөө, анхны тусламж үзүүлэх талаар мэдээлэл өгч, биеийн ерөнхий үзлэг хийж ажиллаа.

“Яндангаа хөөлье” аяны хүрээнд загвар байшин хийж иргэдэд пийшин зуухны аюулгүй байдлыг хангах болон яндангаа зөв байрлуулж, хамгаалалт хийж хөөлөх талаар зөвлөгөөг хүргэж ажиллав.

Өдөрлөгийн хүрээнд аймгийн Засаг дарга, ЗДТГазар болон иргэд ААНБ-ууд оролцлоо.

scroll to top