ЯНДАНГАА ХӨӨЛЦГӨӨЕ

IMG_0939-scaled.jpg

Улс хэмжээнд зохион байгуулагдаж буй угарын хийн хордлого, объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Яндангаа хөөлье” арга хэмжээг Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгоны хэмжээнд зохион байгуулах удирдамж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газрын анги салбаруудтай Цагаан-Уул, Тариалан, Хатгал, Мөрөн, Галт сумдын гэр хорооллоор айл өрхүүдээр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд  Мөрөн сумын 1, 2, 7, 13 дугаар хорооны 171 гудам, 3762 айл өрхөөр орж 11481 иргэнд, Тариалан сумын  5 багийн 754 айл өрх, 2160 иргэнд, Хатгал тосгон 289 айл өрх, 788 иргэнд, Цагаан-Уул сумын 345 айл өрх, 1005 иргэнд  яндангаа хэрхэн зөв хөөлөх, залгаас хамгаалалтаа зөв хийх гэр хоорондын зай хэмжээ алдагдсан, үнс нурмаа ил задгай асгахгүй зориулалтын төмөр тагтай саванд хийх, муудсан цахилгаан дамжуулах утас монтаж солих, хашаандаа өвс хурааж нөөцөлсөн айл өрхөд галын аюулгүй байдлаа хангах талаар заавар, зөвлөгөө өгч, мөн бага насны хүүхдээ гэрт хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг санамж анхааруулга өгч, гал түймэр гарах бодит нөхцөл бүрдсэн 23 зөрчлүүдийг газар дээр арилгуулан ажиллаж байна.

scroll to top