ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН АЖИЛЛУУЛАХААР БОЛЛОО

-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ-ГАЗРУУДЫН-ҮЙЛ-АЖИЛЛАГААГ-ХЭВИЙН-АЖИЛЛУУЛАХААР-БОЛЛОО.jpg

Монгол Улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Засгийн газраас 18-н салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болсон бол Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 46 дугаар хуралдаанаар энэхүү салбарууд дээр нэмээд Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа дараахь Үүнд:

·         Халуун ус

·         Үсчин, гоо сайхан

·         Барааны дэлгүүр

·         Барилгын материалийн дэлгүүр

·         Ресторан, цайны газар

·         Дугуй засвар

зэрэг үйлчилгээний газруудыг халдвар хамгааллын дэглэмийг хангасны үндсэн дээр үйл ажиллагааг хэвийн ажиллуулахаар боллоо.

scroll to top