Зарим нутгаар -40 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна

unnamed-2.jpg

Ус, цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээгээр 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Алтай, Хангай, Хөвсгөл, уулархаг нутгаар, 2021 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 02-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 3-ны өдөр баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, салхи 13-15 м/с хүрч Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор орчмоор шөнөдөө -39…-40 градус, өдөртөө -27…-32 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна. Иймд малчид малыг ойхын бэлчээрт гаргах, бага насны хүүхдийг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгслээр хол, ойрын замд зорчсоны улмаас осгох, төөрөх, зарим тохиолдолд амь насаа алдах зэрэг эрсдэлтэй тул цаг агаарын мэдээг тогтмол сонсож баталгаат замаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

scroll to top