Салхи ширүүсч хүйтний эрч -45 градус хүрэх төлөвтэй байна

135219216_685876138766348_7039604940032719893_n.png

2021 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, 5, 6-нд зарим нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Идэр, Тэс, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна гэж Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ

scroll to top