ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

137224663_230221608702344_8645476604794622506_n.jpg

Аймгийн Онцгой байдлын газраас санаачлан 2020 оны 01 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газар, Хөвсгөл Эрчим хүч ХХК-тай хамтран Мөрөн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Тэрхэн Цагаан-Уул ХХК-ний “Цагаан-Уул”, “Далай-Ээж” хүнсний захууд “Хөвсгөл Эх” ХХК-ний “Хөвсгөл-Эх”, “Гэгээ”, “Дөрвөн-Уул”, “Баяннуур” барааны захууд “Бүтэн оргил”, “Тэнхлэг”, “Тэвхэн”, “Талст”, “Билэг”, “Хямд”, “Мустанг”, “Ган Чандмань”, зэрэг 12 томоохон худалдаа үйлчилгээний төвүүд зэрэг 102 объектын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулгүй байдал, цахилгааны шугам сүлжээ, халаах хэрэгслийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулав.

Шалгалтаар Онцгой байдлын газраас 5 офицер, 8 ахлагч нийт 13 алба хаагч, Хөвсгөл Эрчим хүч ХХК-ний ахлах диспетчер Р.Даваадоржоор ахлуулсан 4 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний улсын хяналтын байцаагч нарын 18 албан хаагч 208 зөрчил илрүүлж 23 зөрчлийг газар дээр нь арилгуулан 185 зөрчлийг арилгуулахаар улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага- 25, Мэдэгдэл-20, Танилцуулга-6 тус тус үйлдэн хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

scroll to top