Ажлын хэсэг Ханх суманд ажиллаж байна.

ee-073313-2011629898.jpeg

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй арал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 26 км, аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т/ 2021.01.12-ны 05:35 цагт 6,5 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон. Нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэхээр  Хөвсгөл аймгийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 1 албан хаагч, Аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн 1 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 4 албан хаагч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 албан хаагч  нийт 11 хүн, 3 автомашинтай ажлын хэсэг  2021.01.13-ны өдрөөс ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын Засаг даргын Тамгын газрын байр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, боомтын барилгуудад үзлэг шалгалт хийсэн. Мөн газар хөдлөлтийн голомт  Хороо, Тураг багийн  “Ходон”, “Чичин”, “Хачин” гэдэг газруудад очиж малчин иргэдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцахад Хороо баг “Ходон” гэдэг газарт газрыг өнгөн хөрс 5см орчим зузаантай цууралт өгсөн, 2010 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн байрны хамар хананы дүүргэлтэд цууралт үүссэн, Иргэн Ренчингийн малын хашаан дотроос ус гарсан ямар нэгэн хохиролгүй, аж ахуйн нэгж болон иргэдэд учирсан хохирол бага, нийт бүртгэгдсэн газар хөдлөлтүүд их бага хэмжээгээр мэдрэгдсэн байна.

2021 оны 1 дүгээр сарын 13-наас 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг хүртэл 3,5 болон түүнээс дээш  магнитудын газар хөдлөлт нийт  10 удаа хөдөлсөн байна.

Үүнд:          2021.01.13-нд 5 удаа       

                  2021.01.14-нд 1 удаа

                   2021.01.15-ны 15 цагийн байдлаар 4 удаа

scroll to top