Мөсний зузаан өмнөх онтой харьцуулахад нимгэн байна

2mct9m1i6g1896dva1g43dlcvk-1-702x336-1.jpg

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Сэлэнгэ, Шишгэд, Бэлтэс, Бүгсий, Эг зэрэг голуудын мөс нь өмнөх онтой харьцуулахад 3-17 см бага байна. Бусад томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан олон жилийн дундаж орчим байгаа бөгөөд харзлах, голын нийт уртын дагуу халиа, тошин гүйх мэт үзэгдэл ажиглагдаж байгаа тул малчид, тээвэрчид болон ард иргэдийг баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top