Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье

09b110_melted_bay_mouth_ridge_2-23-12_x800.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр

Хөвсгөл нуураас усжих Эг гол Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчимд, Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчим, Дэлгэрмөрөн гол Мөрөн хот орчимд мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болоод байна.

  Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр гол Галт сумын Зүрх багийн төв орчимд, Шишгэд гол Рэнчинлхүмбэ сум орчимд, Үүр гол Цагаан-үүр сумын төв орчимд, Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчимд, Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд тус тус битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-20 см-ээр багасаж,  25-110 см болсон бөгөөд энэ үеийн олон жилийн дундаж зузаанаас 5-50 см бага байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байна.

Иймд:

❌Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр автомашин болон ердийн хөсгөөр тээвэр хийхгүй байх

❌Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрний ойролцоо малд явуулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

scroll to top