ХӨВСГӨЛ АЙМАГТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

IMG_2024-scaled.jpg

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 108 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 183 дугаар захирамжаар Хөвсгөл аймагт дархлаажуулалтын аян эхэллээ.

Хөвсгөл аймагт 5788 тун вакцин хуваарилагдсанаас Мөрөн суманд 2449 тун вакцинийг  тусгай чиг үүргийн 30 байгууллагын албан хаагчдад 5 цэг дээр хийгдэж байна.

Аймгийн Онцгой байдлын газрын нийт 200 гаран алба хаагчид дархлаажуулалтад хамрагдаж байна.

scroll to top