ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

.jpg

Хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ. Энэ хугацаанд ой хээрийн бүсэд явахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

-Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

– Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох

– Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх– Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох

– Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд цурав татах,шороон зурвас гаргах

– Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн нүх болон таглаа бүхий төмөр саванд хийх

– Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх

– Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх– зарлан мэдээллийн дуут дохиотой байх

ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд : 7038101, 70382750 дугаарт холбогдоно уу.

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.

scroll to top