ӨНЖМӨЛ ШАР ӨВС ШАТААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

169266265_2558337271141328_6106301404926524420_n.jpg

Жил бүр хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихэсдэг.

2021 оны 1 дүгээр улиралын байдлаар Хөвсгөл аймгийн 12 суманд нийт 28 объектын гал түймрийн дуудлага мэдээ бүртгэгдсэн. Гал түймэрт 2 том хүн, 1 хүүхэд өртөж нас барсан. 1 иргэн түлэгдэж гэмтсэн байна. 29 гэр, байшин өртөж, иргэний хувийн өмч хөрөнгөд 226 сая төгрөгний хохирол учирсан байна.

Хөл хорио тогтоосон энэ үед иргэн та:

1.Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байх

2. Гэр байшингийн цахилгааны аюулгүй байдлаа хангах

3. Өнжмөл шар өвсөө шатаахгүй байх

Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал,халуун үнс нурмаа зориулалтын тагтай төмөр саванд хийж бүрэн унтарааж байхыг ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.

scroll to top