ХӨВСГӨЛ АЙМАГТ КОВИД19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ 2 ДАХ ӨДРӨӨ ХИЙГДЭЖ БАЙНА.

pngtree-covid-19-vaccine-3d-bottle-vector-element-png-image_2707525-1.jpg

Хөвсгөл аймаг Синофарм үйлдвэрийн Веро целл вакцины 5788 хүн тун вакцины татан авалтыг хийж эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газар , Цагдаагийн газар , Тагнуулын газар, Хил хамгаалах газар, Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчид болон сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулсан. Хөвсгөл аймгийн хэмжээнд вакцинжуулалтын 29 цэг (23 суманд тус бүр 1, Мөрөн суманд 6) ажиллаж өнөөдрийн байдлаар 1660 хүн буюу эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах 5788 хүний 28,68 хувийг хамруулсан байна. Вакцинжуулалтад хамрагдалтын Мөрөн сумын дундаж 31.9, бусад сумдын дундаж 26,4, хувьтай үргэлжилж байна. Хатгал, Тариалан, Их-Уул,Тосонцэнгэл, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох сумдын дархлаажуулалтын хамрагдалт өндөр байна.

scroll to top