ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ОСОЛДСОН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШИЛЛОО

74447162_436824167023109_5509315513068552192_n.jpg

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл  3 дугаар багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Сэлэнгэ мөрөнд 7 иргэн осолдсон гэсэн дуудлагыг дагуу 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 3 автомашин, 2 завьтайгаар, Орхон болон Булган аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, 2 завьтайгаар 2021 оны 04 дүгээр сарын 21-ээс 2021 оны 05 дугаар сарын 02-ныг хүртэл нийт давхардсан тоогоор 1001 хүн,  192 автомашин, 6 завьтайгаар эрлийн ажиллагааг зохион байгуулж, 4 иргэний цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Тосонцэнгэл сумын Тээл  3 дугаар багийн нутаг “Тэгш булан” гэдэг газраас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Гуртын гүүр” хүртэл усаар 985 км газар эрлийг зохион байгуулсан.

Уг осол болсоны дараа их хэмжээний цас орж, Идэр, Чулуут, Дэлгэрмөрөн голууд үерлэж Сэлэнгэ мөрөнд цутгаж усны түвшин 2м орчим нэмэгдэж цас, мөсөн зайр гүйж, үзэгдэх орчингүй болсон, салхи шуургатай байна. Усны гүн- 2-3.5 метр, голын ус булингартай, үзэгдэх орчин муу эрлийн ажиллагаа явууллахад хүндрэлтэй байгаа тул ар гэрийн хүмүүстэй зөвшилцөж эрлийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон байна.

scroll to top