СЭЛЭНГЭ МӨРӨНД ОСОЛДСОН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШИЛЛОО

image_6483441-63.jpg

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл  3 дугаар багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Рашаант сумын чиглэлд  Сэлэнгэ мөрөнгөөр зорчиж явсан 10 иргэдийн  тросс тасарч завь хөмөрч 7 хүн Сэлэнгэ мөрөнд осолдсон гэсэн дуудлагыг   2021.04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан.

Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 14 алба хаагч, 3 автомашин, 2 завьтай, Тариалан суман дахь ГТУА 46 дугаар ангийн 30 алба хаагч, 6 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 56 дугаар ангийн захирагч ахмад М.Отгонсүрэнгээр ахлуулсан 4 алба хаагч, 1 завьтай Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Ц.Пярлайгаар ахлуулсан 2 алба хаагч, 1 автомашинтай, 2 завьтай,  аймгийн Цагдаагийн газраас 12 алба хаагч, 2 автомашинтай, Шүүх шинжилгээний албанаас 3 алба хаагч, 1 автомашинтай, Тосонцэнгэл сумаас 292 иргэн, 76 автомашин, Рашаант сумаас 470 иргэн, 66 автомашин, Тариалан сумаас 38 иргэн, 3 автомашин, Их-Уул сумаас 132 иргэн, 33 автомашин,  автомашинтайгаар нийт 1001 хүн,  192 автомашин, 6 завьтайгаар эрлийн ажиллагааг зохион байгуулж. 4 иргэний цогцсыг олж голын эрэгт гаргаж Цагдаа болон Шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэж өгсөн.

2021 оны 04 дүгээр сарын 21-ээс 2021 оны 05 дугаар сарын 02-ныг хүртэл осол болсон Тосонцэнгэл сумын Тээл  3 дугаар багийн нутаг “Тэгш булан” гэдэг газраас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Гуртын гүүр” хүртэл усаар 985 км газар эрлийг зохион байгуулан ажилласан.

Уг осол болсоны дараа их хэмжээний цас орж, Идэр, Чулуут, Дэлгэрмөрөн голууд үерлэж Сэлэнгэ мөрөнд цутгаж усны түвшин 2м орчим нэмэгдэж цас, мөсөн зайр гүйж, үзэгдэх орчингүй болсон, салхи шуургатай байж, усны гүн- 2-3.5 метр, голын ус булингартай, үзэгдэх орчин муу эрлийн ажиллагаа явууллахад хүндрэлтэй байгаа тул ар гэрийн хүмүүстэй зөвшилцөж эрлийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

scroll to top