БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ АХУЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

image_6483441-2021-05-04T175107.731.jpg

2021.05.04-ний өдрийн 13:04 цагт Мөрөн сумын Наран багт 1 настай эрэгтэй хүүхэд  жорлон руу унасан гэсэн дуудлагыг дагуу Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад С.Ганболд,  Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахмад Л.Ганзоригоор ахлуулсан 9 алба хаагч, 2 автомашинтай очиход 4 метрийн гүнтэй жорлонд Э /1настай, эрэгтэй / унасан байсныг аюулгүй гаргаж  Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд, эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх,  өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх, хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байх, нүхэн жорлонд хаалт хамгаалалт хийх, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг  аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top