ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭН 17 ЖИЛИЙН ОЙГООР АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГАА ӨРГӨЛӨӨ

IMG_2286.jpg

2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдаж, хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсанаар, Хөвсгөл аймагт Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах салбар, Улсын нөөцийн салбарыг нэгтгэн Гамшгаас хамгаалах штабыг байгуулсан.

 Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилснөөр Хөвсгөл аймагт Онцгой байдлын хэлтэс байгуулагдсан түүхтэй билээ.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийг Онцгой байдлын газар болсон.

Эдүгээ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар нь

  • Мөрөн сум дахь Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги,
  • Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги,
  • Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги,
  • Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги
  • Галт сум дахь Гал түймэр унтраах аврах 76 дугаар анги
  • Эрэн хайх, аврах салбар,
  • Улсын нөөцийн салбар гэсэн үндсэн бүтэцтэйгээр

гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулж, орон нутгийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүллээ.

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албанд шинээр орсон алба хаагчид Цэргийн тангараг өргөлөө.

Мөн цэргийн тэтгэвэрт гарч байгаа Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврах гал унтраах авомашины жолооч ахлах ахлагч Ганбаатарт хүндэтгэл үзүүллээ.

Онцгой байдлын албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт офицер, ахлагч алба хаагчиддаа ойн баярын мэнд хүргэе

Аврагч-гал сөнөөгч алба хаагчдын яруу алдар мандан бадрах болтугай

scroll to top