ДЭЛГЭРМӨРӨН ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САМБАР БАЙРШУУЛЛАА

IMG_2466.jpg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Мөрөн сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Дэлгэрмөрөн голын эрэг, Хилэнтийн гүүрний орчим усны ослоос урьдчилан сэргийлэх самбар байршууллаа

Урин дулаан цаг ирж, иргэд амралт зугаалгаар явах үедээ баталгаат зам гүүрээр зорчих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усруу орохгүй байх, бага насны хүүхдүүддээ хараа хяналт байнга тавьж болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top