ХӨДӨЛГӨӨНТ БОЛОН ЗАВЬТ ЭРГҮҮЛ ӨДӨР БҮР АЖИЛЛАЖ БАЙНА

Skype_Picture_2021_07_13T03_45_54_469Z.jpeg

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр амралтын өдрүүдийг тохиолдуулан Дэлгэрмөрөн голын эрэг дагуу усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлийн ажлыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар хамтран нэгдсэн удирдамжийн хүрээнд эргүүл хяналтын ажлыг өдөр бүр хийж байна.

Хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 6000 хүн, 1500 гаруй автомашинд үер усны ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна. Эргүүл хяналтын ажил 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл явагдана.

scroll to top