АНХААРУУЛГА МЭДЭЭ

215314213_920303888826637_7611786064598522218_n.jpg

Хатгал тосгонд 2021 оны 07 сарын 12,13-ны шилжих шөнийн усархаг аадар борооноор 2021 оны 07 сарын 13-ны 06 цаг орчим Хатгал тосгоны Өлхөн, Ужигийн сайр, Алаг-Эрдэнэ сумын Бирхэмшийн сайруудад  үер буусан. Үерийн улмаас Жанхайн даваан өлхөн сайрын 3 хэсэг газар өргөн нь 7-15м гүн хэсэг нь 180-270 орчим м үерлэсэн байсан. Усархаг бороо орсны улмаас Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг  Хатгал тосгоны  “Өрхөтийн ам” гэдэг газар “ЗИЛ-130” 3 тонн бохир ачсан 49-40 ХӨҮ улсын дугаартай, автомашин, ”BONGO-3” загварын 44-07 ХӨҮ улсын дугаартай автомашин үерт урсаж байна гэсэн дуудлагыг 2021 оны 07 сарын 13-ны өдөр Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги хүлээн авч, ангийн захирагч ахмад Ц.Саруулсайханаар ахлуулсан алба хаагчид ажиллаж 2 иргэн болон дээрх автомашинуудыг гаргасан.

Цаг уурын байгууллагын өгсөн мэдээллээр 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нутгийн зүүн хэсэг, өдөртөө зарим газраар, 16-нд зарим, 17,18-нд ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

Иймд иргэд амарч зугаалахдаа

Цаг агаарын мэдээг тогтмол авч байх

Үер бууж болзошгүй үед аль болох өндөрлөг газар байрлах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын ус руу орохгүй байх,

Дуу цахилгаантай аадар орж байх үед гар утас, цахилгаан хэрэгсэлийг салгах

Гол мөрөн, гуу жалга, сайр үерлэсэн үед үерийн ус татарсны дараа баталгаа зам гүүрээр гарах

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол усны дэргэд орхихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top