ХҮҮХЭД ХЯНАЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД

IMG_3007.jpg

Салбар дундын хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхдийн эрх, орчны аюулгүй байдал, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэх нөлөөлөл сурталчилгааны ажлыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГ, Хүүхэд хамгаалагч нартай хамтран 20 орчим төрлийн зөвлөмжийг Мөрөн сумын Соёмбо цогцолбор, хүүхдийн парк, худалдаа үйлчилгээний төвүүд, зах орчмын дэлгүүрүүдээр байршуулан ажиллаа.

2021 оны байдлаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн дуудлага мэдээгээр усны ослоор 3 бага насны хүүхэд эндэж, 2 хүүхдийг 00 нүхэнд унасан дуудлагаар ажиллаж эсэн мэнд авран хамгаалсан байна.

Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

scroll to top