Хөвсгөл аймгийн Засаг даргаар 2022 онд батлуулсан “Команд штаб”-ын дадлага сургууль зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч С.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Галт суманд энэ сарын 16,17-ны өдрүүдэд “Команд штаб”-ын дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Дадлага сургуулийн үйл ажиллагааг Сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулснаар эхэлж тус сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсон сургуулийн үйл ажиллагааны удирдамж, хөтөлбөрийг танилцуулан эхэллээ.

Мөн сумын Онцгой комиссын гишүүд, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарт Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах тухай, Обьектын гал түймрийг унтраах арга арга зүй, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд мэргэжлийн ангийн дүрэм, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид, сурагчдад Улаан загалмайн дунд шатны хорооноос анхны тусламж үзүүлэх, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тус тус зохион байгууллаа.






Сургуулийн үйл ажиллагаа өгөгдсөн цагийн байдал дээр штабын бүрэлдэхүүн бүлгээр ажиллах дадлагаар үргэлжилж байна.


