Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгийн баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл ОНХ, Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран Мөрөн сумын 8 сургуулийн 32 сурагчийг бүртгэн авч“Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийн сургалыг зохион байгууллаа.

“Өсвөрийн аврагч бүлэг”-ийн ажиллах зааврыг танилцуулан, хантааз, малгайг гишүүн сурагчдад өгч, “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүний тангараг өргөснөөр сургалтыг эхлүүлэв.


Сургалтаар Аюулт үзэгдэл ослын талаарх ойлголт, Гал түймэр, анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулж, гишүүд дадлага ажил гүйцэтгэж сурсан мэдлэгээ бататгасан юм.

