Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгийн баталсан “АХА” тэмцээний удирдамжийн дагуу шинэчлэгдсэн батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүдийг судлах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Улсын нөөцийн салбарын алба хаагчид оролцсоноос Эрэн хайх аврах салбарын усчин аврагч, ахлах ахлах Б.Ганбаатар тэргүүн байр, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Алтансүх дэд байранд тус тус шалгарч, өргөмжлөл, цэргийн сахилгын дүрмийн 3 дугаар бүлэг 5 дугаар зүйлийн 5.5.7-д зааснаар 5-н хоногийн цалинтай чөлөөгөөр сайшааж урамшуулав.


