Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний сургалтыг хамтран зохион байгууллаа

received_1273037413484789.jpeg

Мөрөн сумын Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний удирдах албан тушаалтнуудын сургалтыг аймгийн Цэргийн штабаас гаргасан удирдамжийн хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай  хамтран зохион байгууллаа.

Сургалтаар Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын байдлын тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Онц байдлын тухай хууль, Гамшгийн тухай ойлголт, газар хөдлөлт, ой хээрийн түймэр, ахуйн хүрээний гал түймрээс урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаар 4 цагийн танхимын  сургалтыг зохион байгуулав.

Мөн тус бүрэлдэхүүнд “Техникийн осол болон Өндрөөс аврах ажиллагаа”-ны үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, “Ой хээрийн түймэр, ахуйн хүрээний гал түймрийг унтраах дадлага сургуулийг хийж, онол болон практикийн мэдлэг эзэмшүүллээ.

scroll to top