Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан 5-30см байна

Skype_Picture_2022_11_14T03_23_15_942Z.jpeg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулс, Хангай нуруунаас усжих томоохон гол мөрнүүд битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 5-30 см байна.

Гол мөрнүүдэд битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч хүн мал болон авто тээвэр хийх хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул баталгаат зам гүүр, гармаар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

scroll to top