Энэ сарын 28-наас нийт нутгаар эрс хүйтэрнэ

images.jpg

Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаагаар 26-нд зарим, 27-нд ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууран, 28-наас нийт нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.

Иймд иргэд малчид тээвэрчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

❗️Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
❗️Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,мөн гол нуурын мөс тээвэр хийх хэмжээнд хүртэл бэхжээгүй байгаа тул баталгаатай гүүр,гарамаар зорчих
❗️Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top