Энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 175 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км/-т Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан автомашин мөс цөмөрч харамсалтай байдлаар 1 иргэн амь насаа алдсан байна.
Ослын газар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 9 алба хаагч живсэн автомашин болон буцалтгүй нэрвэгдэгчийг аврах ажиллагааг эхлүүлээд байна.
Осол болох үед автомашинд 3 иргэн зорчиж явсан бөгөөд 2 иргэн эсэн мэнд гарсан ба осол болсон газар нь нуурын эргээсээ 32 метр зайтай, мөсний зузаан 20 см, гүн 5 метр байгаа юм.