Мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

bigstock-Fishermen-Catch-Fish-In-The-Po-446374169-780x470-1.jpg

Fishermen catch fish in the pond. Winter fishing on thin ice. Dangerous fishing on the lake.

Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээлж байгаагаар Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 45-50 см байгаа нь Хатгал тосгон орчимд энэ үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр бага, Ханх сум орчимд 10 см-ээр ахиу байна. Мөн мөсөн дээр 3-5 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Хатгал тосгоны Ноосны үйлдвэрээс Доод модот булангийн үзүүр хүртэл 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр битүү мөсөн бүрхүүлтэй болсон.  2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нуурын гадарга нийтдээ битүү мөсөн бүрхүүлтэй болсон.

            Хөвсгөлийн уулсаас эх авсан: Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бэлтэс, Бүгсий зэрэг томоохон гол мөрнүүд ажиглалт хийдэг хэсэгт битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-95 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 10 орчим см-ээр ахиу байна.

            Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчирээс Сэлэнгэ мөрөн гэж нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байгаа бөгөөд мөсний зузаан 40 см байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр бага байна.

            Хөвсгөл нуураас усжих: Эг гол Эрдэнэбулган сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 20 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 25 см-ээр бага байна. Эг голын эх буюу Хатгал тосгон орчимд нуурын хоолой хэсэг хөлдөөгүй задгай байна.

          Хангайн нуруунаас эх авсан: Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 60 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15 см-ээр бага байна.

Ихэнх гол, нууруудад битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж,  мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй  байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна

scroll to top