Он гарсаар Хөвсгөл аймгийн хэмжээнд гэр хорооллын 9 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 6 удаагийн гал түймрийн дуудлага Мөрөн суманд, Тосонцэнгэл, Тариалан, Цагаан-Уул сумдад тус бүр 1 удаагийн дуудлага мэдээ бүртгэгдээд байна.
Гал түймрийн дуудлага мэдээллийн дийлэнх шалтгаан нөхцөл нь яндангийн цонолтоос үүдэлтэй байгаа юм.
Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
- Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
- Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
- Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
- Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
- Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
- Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,засварлах
- Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх
- Тээврийн хэрэгслийг ил галаар галлаж асаахгүй байх
- Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.