2023 оны Сургуулийн жилийн сургалт, бэлтгэлийн нээлт боллоо

IMG_2553.jpg

2023 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хичээл сургалтын чанар үр дүнг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагддаг сургуулийн жилийн нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Мөнгөн-Эрдэнэ оролцож нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Алба хаагчдад газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа О.Ганбат хичээл сургалтын чанар, зохион байгуулалт, алба хаагчдын идэвх зэрэг асуудлууд болон зарим чиглэлээр үүрэг өгсөн юм.

2023 оны Онцгой байдлын байгууллын зорилт, сургуулийн жилийн тушаал, удирдамж, хөтөлбөр төлөвлөгөөг Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч А.Баянхангай, Биеийн тамирын зөвлөлөөс зохион байгуулагдах ажлын танилцуулгыг Улсын нөөцийн салбарын дарга, дэслэгч Батдэлгэр нар танилцуулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газрын мэргэжилтэн Эрдэнэтуяа “Гэр бүл төлөвлөлт”, “Жендэрийн тухай ойлголт” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.  

Сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд Гал түймэр унтраах, аврах 46,69,73,76 дугаар ангиуд цахимаар оролцлоо.

scroll to top