Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлье

Skype_Picture_2023_01_20T02_38_35_792Z.jpeg

Аймгийн хэмжээнд Тосонцэнгэл, Их-уул, Төмөрбулаг, Галт сумын 4 багт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Нийт 28 өрхийн 1194 бог мал өвчилж, 309 мал устгаж, 682 малын шинж тэмдэг арилж, 203 малд шинж тэмдгийн эмчилгээ хийгдэж байна.

Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг.

Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг. Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болор мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг.

 Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, хорио цээрийн дэглэм тогтоосон газар нутгаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top