Он гарсаар газар хөдлөлтийн 7 тохиолдол бүртгэгдээд байна

unnamed-1.jpg

2023 он гарсаар Хөвсгөл аймгийн хэмжээнд 3,5-4,9 магнитутын хүчтэй газар хөдлөлтийн 7 тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал 1 сарын 09-ний өдөр Ханх суманд 3,6 магнитут, 1 сарын 14,15,16,20,21-ний өдрүүдэд Ренчинлхүмбэ суманд 3,5-4,9 магнитутын хүчтэй газар хөдлөлтүүд тус тус бүртгэгдээд байгаа юм.

Газар хөдлөлтийн тохиолдолууд тухайн сумын болон аймгийн иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

Иймд аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  дараах зөвлөмжийг хүргэж байна.

   Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадна байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох
scroll to top