Цэцэрлэг суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн байна

326486683_914202953048386_4761932919363302588_n.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 1 дүгээр сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан өндөрлөг уулсаар 20см-ээс их, Дархадын хотгор, Хатгал, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Цэцэрлэг сумдын нутгаар 10-20см, нягт нь 0,11-0,28гр/см3, Ханх, Эрдэнэбулган, Тариалан сумдын нутгаар 6-9см, нягт нь 0,12-0,14гр/см3, бусад нутгаар 1-5см, гуу жалга, хунгарласан газартаа 15-31 см зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэгт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байдалтай байна.

scroll to top